Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын баталгаажуулалт, тээвэрлэлт, хадгалалтын эрүүл ахуйн нөхцөл болон ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний баталгаажуулалтад хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үйл ажиллагаандаа эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлж, хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
|
Эх сурвалж
| Нийслэлийн Эрүүл мэндийн газар
|
АДМИН







Нийгэм









