Dark Light
Нийгэм | 2025-12-17

НИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12-р сарын 16-ны 08 цагаас 12-р сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Сэлэнгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэрт 20.0-24.0 см, Завханы Цагаанхайрхан, Баянтэс, Тэс, Цагаанчулуут, Баянхайрхан, Булганы Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дарханы Шарын-гол, Хонгор, Төв аймгийн Цээл, Баянчандманьд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-0.4 мм цас орсон байна. Бусад нутгаар цас ороогүй.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2...+4 градус дулаан, бусад нутгаар -3…-9 градус хүйтэн байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7…-12 градус, Алтайн өвөр говиор 0...-6 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр -11...-13 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -24 градус, бусад хэсгээр -17...-18 градус хүйтэн хоносон байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22