Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас Филиппин улсаас ирсэн гэр бүлийн талаар тодрууллаа.
- Террил Атиензагийн хэрэгт салбарын сайдын хувьд анхаарал хандуулж байгаа юу?
-14 жилийн өмнө болсон хэрэг. Тухайн үеийн мөрдөн шалгах байгууллага бусдыг амиа хорлоход хүргэх гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хааж шийдвэрлэсэн тухай би мэдээлэлтэй байгаа. Энэ асуудлаар талийгаачийн ар гэр прокурорын байгууллагад хүсэлтээ өгсөн гэсэн ойлголттой байгаа. Тухайн үеийн хавтаст хэрэг, нотлох баримт прокурорын байгууллагын төв архивт байгаа гэсэн мэдээллийг би аваад байна. Тэгэхээр прокурорын байгууллага хариултаа өгөх ёстой. Үүнд гэмт хэрэг үүсгэж шалгах уу, яах вэ гэдгийг Хууль зүйн сайд шийддэггүй шүү дээ. Тэгэхээр би прокурорын байгууллагын өмнөөс тодорхой гэмт хэргийн асуудлаар хариулт өгдөг субъект биш.
АДМИН








Нийгэм








