Чиг үүргийн давхардлыг арилгаж, нүсэр бүтцийг цөөлж, хямгатай болгох үүднээс өндөр цалинтай, үр бүтээл муутай менежер, зөвлөхүүдийг явуулж, оронд нь яамд тодорхой асуудал хариуцсан дэд сайдтай болох аж.
Энэ дунд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Батбаярын Мөнхтамир томилогдохоор болжээ. Саяхан МИАТ-ийн Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн түүнийг тэнд сайн жишиг тогтоосон гэж ам сайтай байсан.
Агаарын тээврийн салбарыг удирдаж байсан түүний хувьд аливааг шинэчлэх арга туршлага, менежмент сайтай, тооцоо судалгаатай гэдгийг нь онцолдог тул дэд сайд нарын жагсаалтыг өнгөлж байна.
АДМИН








Нийгэм








