Dark Light
Нийгэм | 2025-12-17

30.3 ТОНН БАЙГАЛИЙН ЧУЛУУГ ХИЛЭЭР ГАРГАХ ГЭЖ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын гаалийн хяналтын бүсэд оруулсан 3 машин 140 тонн буюу 76 шуудай жоншийг С гэх компани энэ сарын 9-ны өдөр Сайншанд дахь гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг хийн мэдүүлжээ. Мэдүүлгийг нь үндэслэн тус гаалийн газрын гаалийн байцаагчид хяналт шалгалтыг хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний олон өнгийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байсныг илрүүлжээ.
Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

Эх сурвалж | ГЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21