Dark Light
Нийгэм | 2025-12-17

Б.ХУЛАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
Сангийн дэд сайд Б.Хулан өөрийн боловсрол, ажлын туршлага болон цаашдын зорилгын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр цэцэрлэгээсээ эхлэн их сургууль хүртлээ Монгол Улсад суралцаж, боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын зэргээ МУИС-ийн Эдийн засгийн математик, зааварчлалын чиглэлээр төгссөн байна. Харин магистрын зэргээ Люксембург улсад банк, санхүүгийн чиглэлээр хамгаалжээ. Түүний хувьд бизнес, банк санхүүгийн салбарт нийт 14 жилийн туршлагатай бөгөөд үүнээс долоон жилийг Монгол Улсад ажилласан байна. Мөн олон улсын итгэмжлэгдсэн шинжээч мэргэжлийн үнэмлэхтэй аж. Сангийн дэд сайдын хэлснээр Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын зүгээс кабинетийн зарчмыг баримталж, сайд нар долоо хоногийн эхний өдрүүдэд УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож, түүнээс гадна салбарын ажлуудыг уялдуулан гүйцэтгэх шаардлага үүсдэг учраас томилогдон ажиллах болсноо зөв зүйтэй гэж үзэв. Мөн бүтээмжийн менежер, хяналтын менежер зэрэг 100 гаруй төрийн албан тушаалтныг цомхотгосонтой холбоотойгоор салбар дундын уялдаа холбоо, үндэсний хороодын чиг үүргийг хангах ажлууд нэмэгдэж байгааг онцолсон юм. Олон улсад дэд сайдын үүрэг, хариуцлага улс орон бүрд харилцан адилгүй байдаг ч нийтлэгээрээ сайдыг эзгүйд нь орлон ажилладаг гэдгийг Б.Хулан дурдаад, төрийн албанд туршлага чухал гэдгийг онцлов. Тэрбээр цаашид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн мэдлэг чадварыг ашиглан нийгэмдээ бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21