Dark Light
Нийгэм | 2025-12-17

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 200 ГАРУЙ ХУВИАР ДАВУУЛАН БИЕЛЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдөр /2025.12.17/-ийн хуралдаанаар нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг зөрчил, зам тээврийн осол, нийтийн хэв журмыг хангах зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлыг бууруулах зорилгоор 2020-2025 онд нийт 225 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 35 ажил төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 137 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс, 88 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлсэн байна. Аудитын дүгнэлтээр ажиллахгүй 11 системд акт тавигдаж, 24 системийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ.
9 дүүрэгт телекамерын дэд хяналтын төвт байгуулан нэгдсэн удирдлагын төвтэй холбож, нийслэлийн 176 гарц уулзварт хиймэл оюун ухаанд тулгуурласан 2606 камерын систем суурилуулсан байна. Мөн 1100 автобусанд жолоочийн камер суурилуулж хөгжүүлэлтийг хийж, төлбөр тооцооны менежментийн системийг боловсронгуй болгосноор нийтийн тээврийн орлого 65 тэрбум төгрөг буюу 200 гаруй хувиар давуулан биелэгджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21