БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.12.18 ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08:37-17:00
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 29, Онгоц одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм








