Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 50 899 622 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 3
6 орон таарсан 49
5 орон таарсан 471
4 орон таарсан 4518
3 орон таарсан 45844
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +44%, Чингэлтэй дүүрэг +37%, Баянхонгор аймаг +24% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.
АДМИН







Нийгэм








