Dark Light
Нийгэм | 2025-12-17

МЭЛХИЙ: АЖИЛ ХЭРЭГ ЭРЧИМТЭЙ ӨРНӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Энэ өдөр харилцан ойлголцол байхгүй байна. Хардалт хийгээд болгоомжгүй үгнээс таагүй харилцаа үүсэж хэрүүл маргаан гарч болзошгүй. Хэрэгцээгүй зардал гаргахаас зайлсхий. Ачаалал их байсан ч залхуурч болохгүй. Амьсгалын замын өвчин хүндэрнэ.
 
Үхэр: Санхүүгийн үйл ажиллагаа дажгүй амжилт олно. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Манлайлалд нөлөө үзүүлэх хүний үгийг сайтар ухаж ойлго. Сэтгэл санаа тайван байхад гэр бүлийн уур амьсгал ихээхэн нөлөөлнө. Театр тоглолт үзэх, баярын арга хэмжээнд оролцох бол танилын хүрээг өргөсгөнө.
 
Ихэр: Ихэнх хүмүүс санаандаа таарсан ажил олно. Энэ нь нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлнэ. Улс төрч, нийгмийн зүтгэлтэн болох сонирхолтой хүмүүс энэ өдрийн таатай хандлагыг ашиглан ирээдүйн байр суурийнхаа үндэс суурийг тавь. Хүч энергиэ зөвхөн чухал зорилгод чиглүүл.
 
Мэлхий: Ажил хэрэг эрчимтэй өрнөнө. Гэнэтийн таатай мэдээ авах, хонжвор хожих магадлалтай байна. Материаллаг байдал дээшилнэ. Гэхдээ санхүүгийн хувьд урт хугацаанд ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуул.
 
Арслан: Энэ өдрийн тайван бус байдлын шалтгааныг та өөрөө үүсгэнэ. Нөхцөл байдал тааламжгүй үед хэрүүл маргаан үүсгэх хэрэггүй. Хэрвээ харилцаа холбоо үеэ өнгөрөөсөн гэж үзвэл хүчээр жүжигт тоглох хэрэггүй. Ужгирсан нөхцөл байдлаас гарч шинэ юм сэдэх хэрэгтэй.
 
Охин: Өдөр тутмын амьдралдаа маш идэвхтэй байж ажил хэрэгт хандлагаа сайжруул. Бусад хүмүүсийн хүсэж байгаагаас ч илүү зүйлийг олж мэднэ. Олон зүйлээр нэгэн зэрэг оролдохгүй байхыг хичээхийг од эрхэс танд зөвлөж байна. Урагш муутай байгаа ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилж эхэл.
 
Жинлүүр: Олон талт үзэл санаа хүссэн амжилтад хүргэхгүй ч хамт олны дунд нэр хүндтэй болгоно. Заримдаа санхүүгийн хүндрэл нь амьдралын утга учрыг алдагдуулах мэт санагдана. Дэлгүүр хэсэх, аливаа том жижиг зарлага гаргахаас зайлсхий. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг одооноос эхлүүл.
 
Хилэнц: Ихэнх хүмүүс ойрын үед маш завгүй байх болно. Хувийн зохион байгуулалт чухал үе. Төлөвлөгөөнд орсон бизнесийн үйл ажиллагаа сэргэнэ. Баяр тэмдэглэх төлөвлөгөөгөө төсөвтэйгөө тааруулахыг хичээ. Найзууд болон гэр бүлтэйгээ хамт байх нь чухал. Таагүй байдлаас гарахад тэд л тусална.
 
Нум: Энэ үед таны санхүүгийн байдал арай дээрдэх бөгөөд зарим бэрхшээлээс мултрах бололтой. Гэхдээ хамаатан ойр дотнын хэн нэгнээс тань цагаа олсон тусламж ирвэл талархахад бэлэн байгаарай. Өөртөө хамааралгүй зүйлийг сонирхдоггүй байсан ч ямар ч шүүмжлэл нь таны ажилд хөндлөнгөөс оролцохыг тэсэж чадахгүй бололтой.
 
Матар: Та энэ өдрийг баярлан өнгөрөөж байгаа боловч таны бодол санаа тийм ч аз жаргалтай байхгүй. Зарим хүмүүс буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулна. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэхэд маш амархан байна. Зорилго эрмэлзэл тань таны бодол санааг илтгэнэ. Ганц бие хүмүүс маш гайхалтай хайрын мананд хөвөх болно.
 
Хумх: Ажил амьдралын хэмнэл хурдаа сааруулмаар, сайхан амармаар санагдтал хурдан өрнөнө. Төлөвлөсөн ажлаа хэд хэдэн үе шатанд хуваан, эмх цэгцэд оруулж байж урагшилна. Санхүүгийн нөхцөл байдал таны ажлын үр дүнгээс хамаарна гэдгийг битгий март. Чөлөөт цаг гарвал үр дүнтэй өнгөрүүлээрэй.
 
Загас: Ажил хэргээ биелүүлэхээр шийдмэг алхам хийнэ. Олны анхаарлын төвд байх бөгөөд ашиг сонирхол болоод төлөвлөгөөгөө цаашид үргэлжлүүлэн хийх эсвэл ямар нэгэн юм шинээр эхлэх урам зоригтой болно. Гэнэтийн зүйл, өөрчлөлтөөр дүүрэн байна. Нөхцөл байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж оюун санаа сэргэж ой тогтоолт сайжирна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21