Dark Light
Нийгэм | 2025-12-18

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдаар томилсны дагуу тэрээр өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо. 
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА: 
1988 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.
1996-2000 онд Завхан аймгийн Улиастай сумын 1 дүгээр дунд сургууль, 
2001-2006 онд Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль,
2006-2011 онд Монгол Улсын Их сургууль,
 2013-2015 онд Люксембургийн Их сургууль,
Эдийн засгийн математик загварчлал мэргэжилтэй. Банк, санхүүгийн магистр зэрэгтэй, Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цолтой. Англи, Франц хэлтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 
2011-2013 онд Голомт, Хас банкуудад эрсдэлийн удирдлагын газар эрсдэлийн шинжээч,
2014-2015 онд Английн Шродерс хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Люксембург 
дэх салбарт Арилжааны хэлтэс болон Хөрөнгө Оруулалтын Сангийн дата удирдлагын хэлтэст хөрөнгө оруулалтын сангийн дата шинжээч ба дадлагажигч ажилтан,
2015-2018 онд Вэйстоун хөрөнгө оруулалтын менежментийн компанид Эрсдэлийн удирдлагын албанд шинжээч, 
2018-2019 онд Нотз Стуки Европ хөрөнгө оруулалтын менежментийн компанид Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
2019-2021 онд Английн Эйч Эс Би Си банкны Хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын албанд ахлах шинжээч,
2021-2024 онд Италийн Рина Консалтинг ХХК, ЗГХЭГ, Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөх,
2024-2025 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх, 
2025.06-12 сард  Эдийн засгийн хөгжлийн яамны Тэргүүн шадар Сайдын ажлын албанд Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогын ахлах зөвлөх,
2025.11 сараас Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
Улсад 14 жил ажилласан бөгөөд 2017 оноос Олон улсын итгэмжлэгдсэн Санхүүгийн шинжээчийн Си Эйф Эй цолыг хадгалж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21