Dark Light
Нийгэм | 2025-12-18

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД Б.МӨНХТАМИР ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдсон Б.Мөнхтамир өнөөдөр /2025.12.17/ үүрэгт ажлаа хүлээн авлаа.
БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамирыг томилсон Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүү танилцуулж, үнэмлэхийг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар  гардууллаа. 
Ажил хүлээлцэхэд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар байлцаж, баяр хүргэж, амжилт хүслээ.
НАМТАР
-1995-2000 онд нийслэлийн 10 жилийн 11 дүгээр дунд сургууль 
-2001-2002 онд ШУТИС-ийн Лицей сургууль 
-2002-2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан
-2007-2010 онд АНУ-ын Виржиниа  олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан
Ажлын туршлага:
-2010-2011 онд АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер
2011-2017 онд Оюутолгой ХХК-нд мэргэжилтэн нэгжийн дарга 
2017-2021 онд “МИАТ” ТӨХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд захирал  
2021-2025 онд “МИАТ” ТӨХК-ийн “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэл захирлаар ажилласан.
Дэд сайд Б. Мөнхтамирын хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (COP17) зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21