Dark Light
Нийгэм | 2025-12-18

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Г.АМАРТҮВШИН ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гомбосүрэн овогтой Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдаар томилов. 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулснаар Г.Амартүвшин үүрэгт ажилдаа оров. 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд Засгийн газрын тогтоолыг танилцуулахад байлцаж, Дэд сайд Г.Амартүвшинд ажлын амжилт хүсэв. 
Тэрбээр 2004 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. 
Г.Амартүвшин нь 2004 оноос Гадаад хэргийн яаманд атташе, дэд захирал, захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд 2022-2024 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21