Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайдаар Г.Дашнямыг томиллоо.
Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон яамны газар, нэгжийн дарга нар оролцлоо.
Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.
Түүний товч танилцуулгыг хүргэж байна.
Боловсрол:
1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль
1998-2000 онд Монгол Улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль
2000-2004 Швейцар Улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)
2004-2008 Англи Улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер
2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч
2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
2017-2021 онд Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүн
2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч
2020 онд Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч
2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн
2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
АДМИН








Нийгэм









