Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ганбаатарын Номин Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томилогдож ажлаа хүлээн авлаа.
Г.Номин хүний их эмч мэргэжилтэй бөгөөд, 2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач,
2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч,
2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллаж байгаа боловсон хүчин юм.
АДМИН








Нийгэм








