Dark Light
Нийгэм | 2025-12-18

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.12.18/-ийн хуралдаанаар Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хууль хэрэгжүүлэх тогтоолын төслийг батлуулах зарчмын зөрүүтэй санал гаргасан. Түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр, төрлийн барааны гаалийн тарифыг хөнгөлөх, чөлөөлөхөөр заасан бөгөөд үүн дотор тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэхээр тусгасан. Тогтоолын төсөлд “Гаалийн тарифыг тэглэснээр иргэдийн тамхины хэрэглээ нэмэгдэх бөгөөд үүнийг онцгой албан татварыг нэмэгдүүлэх, тамхинд квот тогтоох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, тамхины хэрэглээний өсөлтийг хязгаарлах боломжтой” гэж тусгажээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд зөвшилцөхөөр 2025 оны 6 дугаар сарын 23-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдын нарыг томилох тухай асуудлыг хамтад нь хэлэлцэн дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгч элчин сайдаар томилогдон ажиллах албан хаагчдыг төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой гэж үзэн нэр дэвшүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21