Dark Light
Нийгэм | 2025-12-18

ДЭД САЙД Д.БААСАНДАМБА ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг болон бүтцийн нэгжийн дарга нар хүлээн авч, Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 1975 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн,
  • 1983-1993 онд Дархан Уул аймгийн 10 жилийн 15 дугаар дунд сургууль,
  • 1994-1997 онд Цэргийн их сургуулийг “Автотехникийн ашиглалтын инженер” мэргэжлээр “Цэргийн ухааны бакалавр”,
  • 2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг “Стратеги-тактик, команд-штаб” мэргэжлээр “Цэргийн ухааны магистр”,
  • 2016-2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр тус тус суралцаж,
  • 2020 онд ҮБХИС-д “Зэвсэгт хүчний цэргийн сургалтыг боловсронгуй болгох арга зам” сэдвээр “Цэргийн ухааны доктор”-ын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.
Мөн
  • 1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
  • 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,
  • 2020 оны 7 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, тус оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,
  • 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч,
  • 2023-2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21