Dark Light
Нийгэм | 2025-12-18

Г.ДАМДИННЯМ: БЕНЗИН ӨГЧ БАЙГАА, ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням: Баяр наадмын үеүдэд шатахууны хомсдолтой байгаа нөхцөл байдалд орсон байна. АҮЭБЯ-ийн зүгээс бүхий л хүчин чармайлтаараа ажиллаж байгаа. 10-р сард нөөцийн байдал муугүй байсан үед зарим нэг үйл явдлаас шалтгаалж нөөцийг бүрэн хэмжээнд дуусгасан. 10-р сараас хойш импортлогч ОХУ-тай цахимаар, биечилж очиж, утсаар байнга холбогдоод ажиллаж байгаа. Бид 100 хувь хараат байсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эрчимтэй явж байгаа. Үйлдвэр ашиглалтад ороод, түүхий тосоо дотоодоосоо хангаж чаддаг болсон цагт энэ байдлаас гарна. Бидний хувьд 10-р сард зохиомол үйл явдлууд зарим үед болж байсан, 11,12-р сард бид захиалгаа нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар 40 гаруй хувийн импорттой явж байна. Түүнээс бол бензин өгөхгүй байгаа юм байхгүй, орж ирсэн болгоныг түгээж байна, тасалдуулахгүй хүргэхийг хичээж байна. Дизель түлш хүндрээд байгаа асуудал байхгүй, нөөц бүрдэж амжаагүй, хүндрэл байхгүй. Зохицуулалтын алдаа гаргаж байсан, зохицуулсан. АИ 92 дээр орж ирж байгаа хэмжээ хүрэлцэхгүй байна. Хэд хоногийн дараа импорт эрс нэмэгдэхээр байна.

Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх хэрээр шатах туслах материалын хэрэглээ өсдөг. Жилдээ 20-25 хувиар өсөж байна. Өсөхийн хэрээр сав нь эргэлтээ дийлэхгүй болж байгаа. Савыг төр баривал хулгай гарна. Шатах тусгай материал гэдэг нь хадгалагдаж байх үедээ ууршдаг төвөгтэй бүтээгдэхүүн. Шатахууны савыг төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар нэмэх хэрэгтэй байна. Ядаж нэг сарын хэрэглээний нөөцийг хадгалах хэрэгтэй байна. Нэг сар шатахуун доголдоход даваад гарах хэмжээний нөөц сав байхгүй. Ойрын хоёр жилдээ энэ асуудлыг шийдэх гээд хууль гаргасан, журмаа тохирч, ААН-үүдээс хүсэлт авсан байж байна.

Улсын хэмжээнд шатахуунаа бүрэн хянадаг хяналтын менежментийн цахим систем алга. Аль шатахуун түгээх станцад нь ямар шатахуун байгаа, өгч байгаа юу үгүй юу гэдгийг мэддэг тогтолцоо алга. Улсын хэмжээнд 1800 гаруй ШТС байна. Улаанбаатарт 280 байна, тус бүр 280 хүн явуулаад хэмжих боломж байхгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21