Dark Light
Нийгэм | 2025-12-18

СБД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ХЭСГИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа.

Тус засварын хүрээнд:

  • Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1,
  • Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн байгуулсан юм.

Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой. Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11,000 шоо метр агаар цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8,500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4,500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтайгаар шийдсэн. Засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин өрөөний төлөвлөлтийг өөрчилж, мэс заслын өрөөнүүдийн ханыг буулган шинээр төлөвлөхөөс гадна нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийх, автомат болон ган хаалга суурилуулах, дотор сантехникийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэх, эмнэлгийн хийн, хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа. Тус засвар, шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Л хоёр” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21