Dark Light
Нийгэм | 2025-12-18

ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ, ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд!

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, төвийн болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа говь, талын нутгаар салхи шуургатай байх тул зам, тээврийн хөдөлгөөнд оролцогчид болон малчид болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх шаардлагатай байна.

2025 оны 12 дугаар сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:
Баруун хойноос секундэд 6–11 метр, шөнөдөө зүүн нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15–17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:
Хүйтний эрч чангарч,

  • Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -34…-39°,

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -27…-32°,

  • Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Туул, Тэрэлжийн хөндийгөөр -23…-28°,

  • Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -12…-17°,

  • Бусад нутгаар -19…-24° хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгороор -28…-33°, бусад нутгаар -8…-27° хүйтэн байна.

Орон нутгийн мэдээ

Улаанбаатар хот орчимд:
Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5–10 метр.
Шөнөдөө -20…-26°, өдөртөө -18…-20° хүйтэн.

Багануур, Тэрэлж орчимд:
Шөнөдөө цастай, өдөртөө цас орохгүй.
Шөнөдөө -24…-26°, өдөртөө -20…-22° хүйтэн байна.

2025 оны 12 дугаар сарын 20–24-ний урьдчилсан төлөв

  • 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар

  • 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар

  • 23-нд зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи зарим өдрүүдэд секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40°, өдөртөө -25…-30° хүрч их хүйтэрнэ.

20-нд баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Анхааруулга:
Цасан шуурга, хэт хүйтний улмаас замын халтиргаа, малын хорогдол, тээврийн саатал үүсэх эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21