2025 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Овсгоо самбаатай байвал ямар ч мухардмал байдлаас гарч чадна. Олон нийттэй харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай. Таны зөн мэдрэмж нөхцөл байдлаа сайжруулахад тусална. Урьдын хаалттай байсан зүйл таны өмнө өнөөдөр нээлттэй байх болно.
Үхэр: Эрүүл мэндээ анхаарч, цэвэр агаарт байхыг чухалчил. Амралт авч өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт байх нь таныг жаргалтай болгоно. Та аялал зугаалгаар явах бол ачаа тээш, бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөж байна.
Ихэр: Хэрэв та шинэ өөрчлөлт хүсэж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Гэхдээ адал явдалд дурлаж байгаа бол хүсэж байснаасаа хамаагүй өөр үр дүн авах болно. Танд далдуур атаархагч болон ажлын өрсөлдөгчдийн явуулах үйл ажиллагаанаас болж шинэ ажилд тань саад тотгор учирна. Найз нөхдийн дэмжлэг их хэрэг болно.
Мэлхий: Энэ өдөр ажлын арга барил болон үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийн хооронд холбох гүүр болно. Таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Энэ цаг үед өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалаа алдах зүйл бүү хий. Бусдын үгэнд хэт орох хэрэггүй.
Арслан: Урагш тэмүүлэх урам зориг ихэснэ. Магадгүй та шинэ албан тушаалд дэвших боломжтой байх. Санаа бодлоо гол ажилдаа сайн хандуул. Санхүүгийн харилцаа холбоонд нарийн, тооцоотой байдал тус болно. Хайр дурлалын харилцаанд амжилт олно.
Охин: Аливаа нөхцөл байдал болон бусдын бие даасан онцлогтой тохируулан харьц. Амьдралд зөвхөн баримт үлдэнэ гэсэн мэргэн зөвлөгөөг дага. Харилцан ойлголцохын тулд өндөр мэдрэмж шаардсан хүнтэй учирч магадгүй. Ирээдүйн хувь тавилангаа гартаа авах боломж буйг олж харна. Аливаа мэдээллийг соргог хүлээн авч, бүтээл туурвилдаа тусгах чадвартай байна.
Жинлүүр: Тусалж дэмжих найз нөхөдтэй гэдгээ мэдрэх болно. Болгоомжтой, хүлээцтэй мөн аль болох амгалан тайван байх нь чухал цаг үе. Эрүүл мэнддээ анхаар. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг уйгагүй авч хэрэгжүүл. Хатгаа тусч, хордлого болж болзошгүй байна.
Хилэнц: Нөхцөл байдал сайжирна. Аливааг шүүмжлэх дуртай байсан ч хамт ажилладаг хүмүүсээ хүндлээд зарим зүйлийг хараагүй мэт өнгөрүүл. Таны ажил хэрэг санхүүгийн хувьд алдагдалтай болж магадгүй байна. Зарим үйл явдал таныг өмнөх алдаагаа ухамсарлахад хүргэнэ. Алс газар томилолтоор явах магадлалтай.
Нум: Өөрийн алдаа дутагдалтайгаа тэмцэх хэрэгтэй боловч эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Сэтгэл санааны байдлаас болж бие чинь тавгүйрхэж магадгүй тул мэдрэлийн тогтолцоогоо хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр та сэтгэл зүйн хувьд мэдрэмж сайтай байх болно. Ийм үед эргэн тойрны хүмүүст асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж, гарах гарц олж өгөхөд амар байна.
Матар: Шургуу хөдөлмөрийн үр дүнд амжилт ирэх өдөр. Энэ үед өргөн олны талархлыг хүлээх үйл ажиллагаа явуул. Тэвчээртэй бай. Шинэ ажил дээр ажлын зөв чиг баримжаагаа олохын тулд хүчин чармайлт зарцуулах хэрэгтэй болно. Зөрчил маргаан гарах боловч бүх саад бэрхшээлийг та давч гарч чадах тул төлөвлөгөөгөө биелүүлэхээс бүү эргэлз.
Хумх: Өнөөдөр элдэв өөнтөгч зан хэрэггүй. Найз нөхдөө амьдралд нь хэрэг болох ашигтай зүйлсээр тусалж чадна. Таны энэ үйл ажиллагаа бусдын амьдрал ахуйгаа өөд нь татах, зохион байгуулахад тусална. Ихэнх хүмүүс өнөөдөр хайртай хүнтэйгээ хамт баймаар санагдана. Нэг нэгнээсээ аль болох сайн талыг нь олж харах хэрэгтэй байх.
Загас: Авьяас чадвараа гаргаж, гайхуулах боломж гарна. Анд нөхөд тань хүрээлнэ. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээр албан тушаал ахих боломж гарна. Бизнес эрхлэгч нар боломжийн ашиг олно. Харин төрийн албаны хүмүүс асуудалд орох магадлалтай байна. Эд материаллаг байдлаа сайжруулахын тулд эрсдэл хийх тухай бодно.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








