Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах бодит шийдлийг боловсруулах зорилгоор удирдлагын багтай уулзалт хийж, эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсон, иргэдтэй биечлэн уулзан өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
Уулзалтын үеэр амбулаторийн ачаалал, урсгалын менежмент, цаг товлолт, хүний нөөцийн зохион байгуулалт зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэх боломж, арга замуудыг хэлэлцлээ.
Эхний ээлжид хамгийн их хүлээгдэл үүсгэж буй:
• Хоол боловсруулах
• Зүрх судас
• Мэдрэл
• Чих, хамар, хоолой
• Нярайн үзлэг
зэрэг 5 төрлийн үзлэг тус бүр дээр өвчтөний урсгал, цагийн зохион байгуулалт, үйлчилгээний дарааллын нарийвчилсан зураглал гаргаж, хүлээгдэл бууруулах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын 04 тоот тушаалын дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник 2025 оны 09 сарын 01 нд ашиглалтад орсноор иргэдийн ачаалал, чирэгдлийг бууруулж байна.
АДМИН







Нийгэм








