Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 27 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр логистик, байгаль орчин, шинжлэх ухаан, техникийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хэрэгжиж буй болон төлөвлөж буй хамтарсан төслүүдийн явцыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв.
АДМИН








Нийгэм








