Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын нэрэмжит уулын цанын тэмцээний нээлт боллоо. Арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням үг хэлэв.
Тус тэмцээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас баг тамирчид ирж оролцож буйгаараа онцлог болж байна. Энэхүү тэмцээн нь тамирчдын ур чадварыг сорихоос гадна спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг өвлийн спортын шинэ төв болгон таниулахад чухал ач холбогдолтой юм. Мөн залуучуудыг спортоор дамжуулан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалах бодлогын бодит илэрхийлэл болж байна.
Манай улсын хувьд байгалийн өвөрмөц тогтоц, уур амьсгалын онцлог нь өвлийн спорт хөгжих бүрэн боломжийг олгож байдаг. Иймд уулын цанын спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

АДМИН








Нийгэм








