Dark Light
Нийгэм | 2025-12-19

МАШИНААС ЯЛГАРАХ ХОРТ УТААГ БУУРУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн хог тээврийн машинуудад хорт утааны ялгарлыг бууруулах төхөөрөмж суурилуулах гэрээ байгууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн хог тээврийн машинд “Supertech” төхөөрөмж суурилуулах гэрээ байгууллаа. Гэрээнд санхүүжүүлэгч Саусгоби Сэндс ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Нэмэхбаяр, гүйцэтгэгч Мега мост ХХК-ийн захирал Р.Амарбаясгалан, захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар гарын үсэг зурав.
Гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн ТҮК-ийн 74 тээврийн хэрэгсэлд машинаас ялгарах хорт утааг 80-85 хувь, шатахуун зарцуулалтыг 12 хүртэл хувиар бууруулах олон улсын ISO 9001:2015, TUV чанарын сертификаттай орчин үеийн төхөөрөмжийг суурилуулна.
ЖАЙКА-гийн 2022 оны судалгаагаар тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг. Нэг машинаас ялгарах хорт утаа нь зургаан гэрийн яндангаас гарах утаатай тэнцдэг тооцоолол бий. Тиймээс тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгахаар эхний ээлжинд дүүргүүдийн ТҮК-ийн хог тээврийн машинд хорт утаа бууруулагч төхөөрөмж суурилуулж эхэлсэн тухай мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн өглөө.

Эх сурвалж | АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21