Dark Light
Нийгэм | 2025-12-19

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Хөвсгөл аймгийн мөрөн сумын дулааны станцын өргөтгөл 21МВт-ыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс ажиллаж, ашиглалтад орлоо.
Монгол Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөвсгөл аймгийн төвийн дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил дуусч ашиглалтад орлоо.
Уг төсөл арга хэмжээний хүрээнд эргэлдэх буцламтгай үет шаталтын технологи бүхий 21 МВт-ын хүчин чадалтай зуух, уутат үнс баригч, 45 м өндөртэй утааны хийн яндан, 6/0.4кВ-ын 2х800кВА чадалтай хаалттай дэд өртөө бүхий иж бүрэн станц гэрээнд заасан хугацаандаа амжилттай дуусч Эрчим хүчний сайдын А/352 тоот тушаалаар Улсын комисс 2025 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд ажиллаж байна.
Барилга угсралтын ажлыг “МЭЗ” ХХК 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зуухыг галлаж туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22