Dark Light
Нийгэм | 2025-12-19

ДАВАА ГАРАГААС ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Хур тунадас: 19-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22....-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 22-нд цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 22-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 21-нд хүйтний эрч сулавтар байна.
 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22