Dark Light
Нийгэм | 2025-12-19

"ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬД ЦОГЦ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ"

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлээд, зөвшөөрлийн хүндрэл, орон нутгийн улс төрийн нөлөөллөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч, түгээмэл тархацтай ашигт малтмалыг бодитоор ашиглаж чадахгүй байгааг онцлон шүүмжиллээ.

Тэрээр, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нь дэмжье. Гэхдээ “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн тухай асуудлыг зөв зохицуулахгүй бол үнэхээр болохгүй байгаад байгаа. Орон нутгийн ажил амьдралд тун шаардлагатай түгээмэл тархацтай зүйлсийг ашиглах гэхээр зөвшөөрлийнх нь асуудал хүндрээд байдаг. Мөн цаг хугацааныхаа хувьд бүтээн байгуулалтын ажлуудаа шуурхай явуулъя гэж асуудалд хандахаар орон нутгийн улс төрөө дийлж өгөхгүй. Хэдэн биеийгээ зөрүүлж энэ тэнд матдаг. Үүний золиос болж орон нутгийн удирдлагууд асуудалтай байгаа. Улсын чанартай автозамын бүтээн байгуулалт л олон шат дамжилга дамжиж байж асуудал нь шийдэгдэж байгаа болохоос биш орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг үнэхээр ашиглаж чадахгүй байгаа. Иймийн тул би ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт орж ирэхдээ энэ харилцаагаа бүрэн зохицуулах талаас нь салбарууд анхаарлаа хандуулж ажилламаар байна. Тэгэхгүй бол бүтээн байгуулалтынхаа ажлыг удаашруулдаг, хүндрүүлдэг нөхцөлийг үүсгээд байна” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21