Dark Light
Нийгэм | 2025-12-19

ЯЛЛАГДАГЧ НАРЫГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхэд хандаж яллагдагч нарын өмгөөлөгч нараас “... шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгүүлэх хүсэлт гаргасан.
Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21