Dark Light
Нийгэм | 2025-12-19

ЦАХИМ ПЛАТФОРМ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ ХҮРГЭХЭД НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дэлхийн мэдээллийн нийгмийн дээд хэмжээний уулзалтын хэрэгжилтийн 20 жилийн ойг дүгнэн хэлэлцэх өндөр түвшний уулзалт 2025 оны арванхоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд НҮБ-ын төв байранд зохион байгуулагдав. 
Уг өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв. Тэрбээр Монгол Улс цахим технологийг төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэхэд үр дүнтэй ашиглаж байгааг онцолж, “e-Mongolia” цахим платформ зэрэг санаачилгууд нь иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, тэгш хүргэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. 
Түүнчлэн, олон улсын хамтын ажиллагаа, олон талт оролцогчдын түншлэл, ялангуяа хөгжиж буй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх нь цахим шилжилтийн үр өгөөжийг тэгш хүртэхэд чухал гэдгийг онцоллоо. Мөн Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээнд бодитой хувь нэмэр оруулах ёстойг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21