Dark Light
Нийгэм | 2025-12-19

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа. Уг тогтоол нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.
Тогтоолоор төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг шинэчлэх, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэл давамгайлсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүн төвтэй, цахим хэлбэрт суурилсан төрийн үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Мөн төрийн үйлчилгээ, бодлого, шийдвэр гаргалтад их өгөгдөлд суурилсан арга барилыг нэвтрүүлэх, зөвшөөрөл олголтыг цахимжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгалаа.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулж буй давхардсан хяналтыг таслан зогсоож, салбарын хяналтыг уялдуулах, эрсдэлд суурилсан хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын оролцоог оновчлох, хяналтын чиг үүргийг төвлөрсөн байдлаар хэрэгжүүлэх чиглэлийг тусгасан юм. 
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор хангахыг Засгийн газарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод даалгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21