Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадорж болон холбогдох мэргэжилтнүүд 2025 оны арванхоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт ажиллаж, нийгмийн даатгалын сангийн орлогыг төлөвлөгөөг биелүүлэх, шимтгэлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх, олгохоор хүлээгдэж буй ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх гарц шийдлийг олох болон бусад тэтгэвэр тэтгэмжийн цаг хугацаанд олгох асуудлын талаар чиглэл өглөө.
Нийгмийн даатгалын байгууллага нь 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, Нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг барагдуулах” жил болгон зарласан. Тиймээс зорилтод жилийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд олгоход анхаарах, шимтгэлийн өрийг барагдуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, ажил олгогчийн банкан дахь харилцах дансыг нээх, аль болох хаахгүй ажиллах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болголоо.
АДМИН







Нийгэм









