Dark Light
Нийгэм | 2025-12-19

ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Монгол шуудан” ХК-иас 2019 онд Төрийн их хуурч Г.Жамъяангийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдвээр 2 блок, 5 нэрийн марк гүйлгээнд гаргаж байсан билээ. Өнөөдөр (2025.12.19) “Монгол шуудан” ХК-иас “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн 2 дахь цуврал шуудангийн маркийг гүйлгээнд гаргаж байна. Маркийг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төвийн хамт олон зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа.
Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, “Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцлоо. 
Энэхүү “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд” сэдэвт 2 блок, 6 нэрийн шуудангийн 2 дахь цуврал маркт дараах Монголын соёлын биет бус өвийг дүрслэн харуулсан. Үүнд, Монгол тууль (2009), Монголын уламжлалт Хөөмийн урлаг (2010), Монгол баяр наадам (2010), Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил – битүү амьсгаа (2011), Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013), Ботго авхуулах зан үйл (2015), Уул овоо тахих Монгол зан үйл (2017), Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019).

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21