Dark Light
Нийгэм | 2025-12-19

20, 21-НД ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд зориулсан мэдээ: 20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.  
 
2025 оны арванхоёрдугаар сарын 19-ний 20:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30...-35 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -25...-30 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор -28...-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр -22...-27 градус, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. 
 
  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -26...-28 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -20...-22 градус хүйтэн байна.
 
2025 оны арванхоёрдугаар сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22