2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Болж өнгөрсөн асуудал дахин сөхөгдөж өмнөх уур хилэнг дахин асаах болно. Зөн совин нэмэгдэнэ. Бясалгал, иогийн сургалтад хамрагдах нь танд амарч оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Толгойгоо амраан, асуудалд шийдэл олж чадахуйц газар очихыг хичээ.
Үхэр: Шударга бус явдлаас болж үл ойлголцол үүсэх өдөр. Өнөөдөр хуурмаг харилцаа, хөнгөмсөг явдлаас болж таагүй хандлага үүсэх бололтой. Гэнэтийн саад гарах тул чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Оройг гэр бүлийн хүрээнд өнгөрүүл.
Ихэр: Зөн билгээ дагавал цагаа олсон зөв шийдвэрийг та гаргаж чадна. Заримд нь ер бусын тэр байтугай уйтгартай санагдана. Энэ үед найз нөхөд, санаа нэгтнүүдээс тусламж, дэмжлэг авах магадлалтай. Та эргэн тойрныхондоо эелдэг байснаар гэр бүлийн тааламжтай уур амьсгалыг бий болгоход хүргэнэ.
Мэлхий: Аялал жуучлалд тохиромжтой өдөр. Эрүүл цэвэр агаарт их хугацаа өнгөрүүлэхийг хичээ. Орчноо солих болон ертөнцийг өөрөөр үзэх хүсэл эрмэлзэлд автана. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд тохиромжтой энэ цаг үеийг бүү алд. Та чин сэтгэлээсээ дурласан бол хайрынхаа төлөө бүхнийг хий.
Арслан: Идэвхтэй амрах өдөр. Биеийн алжаалаа тайлах, ашигтай эмчилгээ хийхэд таатай үр дүн гарна. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарах цаг үе. Энэ үед сэтгэл тавгүй нойр муутай байгаа бол аль болох тайван байж амрах хэрэгтэй.
Охин: Од эрхсийн тохиолоор та хувийн хүслээ бусад хүмүүсийн ашиг сонирхолтой хослуулах шаардлага ихэснэ. Олон нийтийн сайн харилцаа таны сэтгэлийн алжаалыг тайлж, тайван амрахад тус болно. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн байна. Спортын төрлүүдээр хичээллэвэл таашаал авах, эрүүл байх хоёрыг хослуулж чадна.
Жинлүүр: Энэ өдрийг тайван амгалан өнгөрүүл. Эцэг эх найз нөхөдтэйгөө хамтарсан үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Амьдралаа шинэчлэх боломж гарна. Үл таних хүмүүсээс ч үнэтэй зөвлөгөө авч магадгүй. Хайртай хүнээсээ хүлээсэн хариугаа авна. Илэн далангүй ярилцсанаар таны эргэлзээ тайлагдана.
Хилэнц: Аялал эсвэл гэр бүлийн амралт төлөвлөхөд таатай өдөр. Таныг санамсаргүй үйл явдлууд бусдаас хараат болгох нөхцөл байдалд орно. Бусдын тавьсан ямар ч сайхан саналыг бодолтой хүлээн ав. Аян замд гарах нь танд сонирхолтой санагдаж олон талын ашиг авчирна. Хол газар явах болбол цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоол.
Нум: Өрсөлдөөн зөрчил тэмцлийн оронд та урьдын төлөвлөгөө, санаа бодлоо хэрэгжүүлэн хамтын ажиллагаанд бэлэн байна. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалт болгох тал дээр санаа тавь. Зарим тохиолдолд гадаадын түншүүдтэй хамтран ажиллах нь үр дүнтэй. Илүү бүтээлчээр ажиллахыг зориорой.
Матар: Өөрийгөө онцолсон найрсаг тааламжтай үг, магтаал сайшаалыг хайртай хүмүүсээсээ сонсохыг хүснэ. Өөрийгөө хэт нөөж болохгүй. Гэртээ байхдаа ч ажлынхаа байранд байгаа мэт сэтгэгдэл төрж, ихэнх цагаараа ажиллаж амьдарна. Өөрийгөө хөгжүүлэх ажлаа байнга хийж бай. Хэзээ нэг өдөр үр дүн нь гарна.
Хумх: Гэр орондоо анхаарал тавьж, амьдрал ахуйгаа сайжруул. Хэрэв алдаа гаргасан бол одоо засах цаг нь. Харин таныг гомдоосон хүн байвал уучлах хэрэгтэй. Хайр сэтгэлийн харилцаандаа цаг зав гарга. Амьдралд юу хамгийн чухал гэдгийг үл анзаарч явсан хүмүүс гол зүйлээ ойлгох болно.
Загас: Ажил хэрэгт яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болно. Өөрийн хамтрагч болон ойр дотнынхныхоо сэтгэгдэл, бодол санааг сонс. Хувийн ашиг сонирхлын үүднээс ойр дотнын хүмүүсийг бүү дарамтад оруул. Шинэ гэрээ байгуулах, шинэ ажил эхлэхэд таагүй байж магадгүй.
АДМИН








Нийгэм









