Dark Light
Нийгэм | 2025-12-20

ТАРИАЛАНЧДЫН ЗЭЭЛИЙГ 6 САРААР ХОЙШЛУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчдаас ирүүлсэн хүсэлт болон цаг уурын мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтэд үндэслэн боловсруулсан “Тариалан эрхлэгчдийн зээл хойшлуулах тухай” тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
 
Уг тогтоолын хүрээнд 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэлх сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
 
Тодруулбал, 2023–2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг ийнхүү хойшлуулахад шаардагдах нийт 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан төсвийн хүрээнд зохицуулахаар тогтоолд тусгажээ.
Энэхүү арга хэмжээ нь байгалийн хүчин зүйлсийн улмаас хүндрэлтэй нөхцөлд орсон тариалан эрхлэгчдэд санхүүгийн дарамтыг бууруулах, үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21