Шинэ жилийн баярын арга хэмжээ ойртож байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, хэрэглэх тохиолдол нэмэгддэг байна.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, мэргэжлийн бус хүнээр салют буудуулах, сүлд мод чимэглэх нь гал түймэр гаргах, бэртэж гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг тул зайлшгүй болгоомжлохыг зөвлөжээ.
Иргэдийг зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байх, баталгаатай эх сурвалжаас авсан тохиолдолд зааварчилгааг чанд мөрдөж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөн бенгалын гал нь цацраад дууссан ч төмөрт нь 5–6 секунд цогшил хадгалагддаг тул ширээн дээр тавих, хогийн саванд шууд хаях зэрэг үйлдлээс зайлсхийх шаардлагатай гэж сэрэмжлүүлж байна.
Энэ жил шинэ жилийн баярыг аюулгүй, гэмтэл бэртэлгүй тэмдэглэх нь иргэд, байгууллагуудын үүрэг юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








