БИЛГИЙН ТООЛЛЫН 2
2025.12.21 / НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.39-17.02
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Гал
Аргын тооллын 12 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 2, Суулга одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









