Dark Light
Нийгэм | 2025-12-20

ХУМХ: НӨХӨРСӨГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар үзэл санаатай байхаа шийдэж, итгэл найдвартаа үнэнч явах цаг болсон байна. Зарим хүмүүс өмнөх замаа өөрөөр сонгох болно. Бусдад талархал хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгцээнд зориулах хангалттай мөнгө байхгүй ч чин сэтгэлээ илэрхийл. Бүгдийг хөрөнгө мөнгөөр хэмжих хэрэггүй гэдгийг ойлгоно. 
 
Үхэр: Энэ өдрийн ганцаар өнгөрөөж, үүссэн таагүй нөхцөл байдал хэд хоногийн дараа сайхан болно гэдэгт найд. Од эрхсийн байдал танд бүхий л талаар тусална. Уран бүтээлч хүмүүс хамт олон, ажлын холбоотой хүмүүстэйгээ найрсаг харьцаа бий болгох үйл ажиллагаа зохион байгуул. 
 
Ихэр: Эрсдэлтэй алхам хийх чадвартай байна. Идэвхээ бүү хэтрүүл. Хэрүүл маргаан үл ойлголцолгүйгээр энэ асуудал өнгөрөхгүй. Хэрэв дотнын хүмүүстэйгээ ярилцвал үүссэн асуудал сарын эцэс гэхэд үгүй болно. Ганц бие хүмүүс сонирхсон хүмүүстэйгээ уулзана. Энэ харьцаа энгийн байх боловч цаашдаа гүнзгийрнэ. 
 
Мэлхий: Амралтын өдрийнхөө төлөвлөгөөг сайн гарга. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Гэхдээ чухал биш зүйлд ч анхаар. Хашир байхгүй бол дарамт шахалтад орж толгой эргэнэ. Хайртай хосууд өөр өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авна. Авахын тулд өгөх ёстойг сана. Энэ нь хайр дурлалд ч мөн хамаатай байна. 
 
Арслан: Зүрх сэтгэлдээ хайр дурлалын харилцааны бэрхшээлийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Энэ өдөр та маш их ганцаардсан байгаагаа мэдэрнэ. Дотнын хүнтэйгээ уулзах шаардлага гарна. Өөрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Хэлэх үг хийх үйлдлээрээ бусдын хүндлэлийг хүлээн авахыг хичээ.
 
Охин: Энэ амралтын өдөр гэр орны асуудлаар хөөцөлдөх нь танд таашаал өгөхгүй. Олсон мөнгөө ердийн өдөр тутмын амьдралдаа зарцуул. Харин өр зээлтэй бол эргэлзэх зүйлгүй төлбөрөө шилжүүл. Аз ирнэ гэж найдах хэрэггүй. Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр ямар ч саадыг өчүүхэн болгож харагдуулна. 
 
Жинлүүр: Энэ өдөр хайр сэтгэлд амжилт авчирна. Шинээр дурлаж татагдах, эсвэл шохоорхох явдал гарахыг үгүйсгэхгүй. Өмнөх амлалт нь магадгүй хайр дурлалын холбоог бий болгоно. Гэр бүлтэй хүмүүс эргэн тойрондоо анхаарал тавь. Үр хүүхдээ сонс. 
 
Хилэнц: Харилцан ойлголцол чухал өдөр. Түүнд хүрэхийн тулд танд нэлээд саадтай тулгарна. Тогтворгүй зан ааш хайр сэтгэлийн харилцаанд том асуудал авч ирнэ. Бухимдал уураа барьж, хуучны сайхан дурсамжаа эргэн сана. Аливаа асуудлыг эерэг талаас нь олж хараарай. 
 
Нум: Гэр бүлээрээ зугаалах нь цагийг үр дүнтэй өнгөрөөх сайхан арга зам байх болно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойр дотно байж, тэдэнтэй хамт цагийг өнгөрөөснөөр хүүхдүүд тань их зүйл ойлгох болно. Орой үдэшлэг цэнгээний газраар явах бол хэтрүүлэх хэрэггүй. 
 
Матар: Санамсаргүй мэдээ ирж бусадтай харьцах харьцааг хүндрүүлнэ. Энэ өдөр гадагш явахгүй байж, эрсдэлээс хол бай. Гэр бүлийн маргаан, улс төрийн цуглаан эсвэл алдаатай үйл явдлаар дүүрэн байна. Аль болох ганцаараа байхыг хичээх нь зөв байна.
 
Хумх: Нөхөрсөг байх шаардлагатай өдөр. Гэр бүлд таатай уур амьсгал давамгайлж, ойлголцол дээд зэрэгт байна. Харин хөнгөн сээтэгнэл нь урьдчилж хэлэхийн аргагүй үр дүнд хүргэнэ. Аль болох энгийн бөгөөд ёс журамтай байдлыг эрхэмлэ. Хүүхдүүддээ эрх чөлөөг өг. Өөрийн хүсэл ба санааг хүчээр бүү тулга. 
 
Загас: Та хурц гүйлгээ ухаан, шийдэмгий байдал зэргийг гаргаж чаддаг. Та юу хүссэндээ хүрч чадна. Гол нь замын дундаас бүү ухар. Романтик сонирхол, дур хүсэл буурахаас сэргийлж гэр бүлийнхээ харьцааг хэвийн авч үлд. Халдварт ханиад тусах магадлалтай байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21