Dark Light
Нийгэм | 2025-12-20

ШӨНӨДӨӨ ЯАРМАГ–СОНГИНЫ ОРЧМООР -34 ГРАДУС

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

5 ХОНОГИЙН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Ялангуяа 22–23-нд баруун, төв, говь болон зүүн аймгуудаар зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул замын хөдөлгөөнд оролцогчид, алслагдсан бүсэд зорчих иргэд онцгой анхаарахыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэл

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Шөнөдөө Халх голын хөндий, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14–16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -33…-38 градус хүрч, бусад олон нутгаар -21…-34 градусын хүйтэн байна. Өдөртөө Дархадын хотгороор -23…-28 градус, ихэнх нутгаар -9…-19 градус, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр. Шөнөдөө Яармаг–Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Багануур орчмоор

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4–9 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор

Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2–7 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 22–26-ны төлөв

22-нд баруун, төв, говийн аймгуудын зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23–24-нд зүүн хэсгээр секундэд 13–15 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Энэ хугацаанд Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -24…-29 градус, бусад нутгаар -11…-22 градусын хүйтэн хэвээр үргэлжилнэ.

Иймд малчид хүйтний эрч, цасан шуурганаас урьдчилан сэргийлж, иргэд дулаан хувцаслах, тээвэрчид холын замд зорчихдоо цаг агаарын мэдээллийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21