Dark Light
Нийгэм | 2025-12-21

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭД БОДИТ ХҮНДРЭЛ ҮҮССЭН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Дэд сайд Б.Энхтүвшин шатахууны нийлүүлэлт, импорт, түгээлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Импортын 50 хувьд ч хүрээгүй байна

Монгол Улс шатахууны импортоо 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас хангадаг бөгөөд сарын дундаж хэрэгцээ 2200 тонн орчим байдаг. 2025 оны 12 дугаар сард ОХУ-аас АИ-92 бензин 83,600 тонн, дизель түлш 134,240 тонн, АИ-95 бензин 1,560 тонн-ыг импортлохоор гэрээ байгуулж, төлбөр тооцоог хийсэн байна.

Гэвч 12 дугаар сарын 21-ний байдлаар нийт импортын ердөө 48.9 хувь нь Монгол Улсад орж ирсэн нь шатахууны хомсдол үүсэх гол шалтгаан болж байгааг Дэд сайд тайлбарлав. Сарын гуравны хоёр нь өнгөрсөн атал импортын талд ч хүрээгүй байгаа нь зах зээлд шууд нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм.

Вагон тээвэр тасалдаж байна

Өдрийн хэрэгцээг хэвийн хангахын тулд өдөрт 40–60 вагон шатахуун хилээр нэвтрэх шаардлагатай ч энэ сард ийм хэмжээний ачилт ердөө дөрвөн удаа хийгджээ. Зарим өдрүүдэд бүр 1 вагон л орж ирсэн тохиолдол ч байсныг дурдав.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Рашаант, Толгойт өртөө болон боомтуудад 24 цагаар түгээлт хийж, орж ирсэн шатахууныг шуурхай хуваарилж байгааг мэдээллээ.

Улаанбаатарт өдөрт 600 мянган литр шаардлагатай

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц байдаг бөгөөд эдгээрийн гуравны нэгийг өдөр бүр ээлжилж шатахуунаар хангаж байна. Хотын өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангахад 1,600,000 литр АИ-92 бензин, дизель түлш шаардлагатай.

Дэд сайд Б.Энхтүвшин ажлаа авснаас хойш шууд газар дээр нь ажиллаж, Толгойт өртөө, шатахуун түгээх станцууд, жолооч нартай уулзан бодит нөхцөл байдалтай танилцсан байна. Зарим станцад урьд нь 24 цагийн нөөцтэй байдаг байсан бол одоо 10 цагийн дотор дуусч байгааг дурдав.

Хэт их нөөцлөлт түгээлтэд нөлөөлж байна

Тэрбээр мөн зарим иргэд шатахуунаа 50 хувиас дээш дүүргэлттэй байхад дахин очерлож буй нь түгээлтийн ачааллыг нэмэгдүүлж байгааг хэлээд, иргэдийг ойлголцож, боломжийг бусдад олгохыг уриаллаа.

Аймгуудад нөхцөл харилцан адилгүй

Баруун аймгуудад нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаа бол төвийн бүс, Хангайн аймгуудад хүндрэлтэй хэвээр байна. Харин Дархан, Эрдэнэт рүү ачилт нэмэгдэж, улмаар Хөвсгөл, Увс, Архангай, Булган зэрэг аймгуудад түгээлт хийгдэж эхэлжээ. Зүүн аймгуудын хувьд нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаа аж.

Зохицуулалтыг 24 цагаар хийж байна

Шатахуун импортлогчид, ШТС-ууд, Ашигт малтмал, газрын тосны газар болон яамны холбогдох нэгжүүд өдөр шөнөгүй зохицуулалт хийж, орж ирсэн шатахууныг бүсчлэн, ээлжлэн түгээж байгааг Дэд сайд онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр эцэст нь ард иргэдийг нөхцөл байдлыг ойлгож, хамтран ажиллахыг уриалж, шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах чиглэлд төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байгааг дахин сануулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21