Dark Light
Нийгэм | 2025-12-21

ХОНЬ: ДАРУУ ЗАН ГАРГАХ ШААРДЛАГА ҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Даруу зан гаргах шаардлага үүснэ. Тэвчээргүй, хэт шургуу зан энэ цаг үед таны ажилд саад тотгор болно. Эргэн тойрныхоо уур амьсгалыг зөв мэдрэхгүй бол бусад хүмүүстэй харилцаагаа муутгана. Амьсгалын замын хууч өвчин хөдөлж магадгүй.

Үхэр: Аливаа ажил хэрэг тэвчээртэй ухаалаг хандаж байгаарай. Цаг үеийн байдлаас болж өөрийн сул талуудаа олж харах бөгөөд түүнтэй ганцаараа тэмцэх боломжгүйг ойлгоно. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэгт анхаар. Ажил амьдралдаа ажил хэрэгч хандах нь таны ялгарах гол давуу тал болно. 

Ихэр: Од эрхэс таны амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Ажил хэргийн болон хувийн амьдралд сонирхолтой санал ирснээр амьдралд өөрчлөлт гарна. Өнөөдөр сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх эрсдэл байгаа учир бусдын санал болгосон зүйлийг зөвшөөрөх эсвэл татгалзахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй. 

Мэлхий: Бизнесийн үр ашигт анхаарал хандуул. Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт гаргах боломж байсаар байна. Бусдын санааг ойлгож чадна. Хайр дурлалын харилцаанд ахицтай өөрчлөлт гарахгүй бол шийдвэртэй алхам хийж өөрийгөө сориход таатай үе. Хайртай хосууд харилцаандаа сонирхолтой туршилт хийж болно

Арслан: Ажил хэрэг тодорхойгүй байх тул урт хугацааны гэрээ хийх, зээл авах хэрэггүй. Санамсаргүй алдаа хор уршиг ихтэй байж магадгүй. Өөрийн амжилтыг энгийн шалтгаанаар алдаж болно. Энэ өдөр залхуу зан саад болно. Ухаалаг шийдвэр нь ажил амьдралыг хэвийн байдалд оруулна. Таны гаргах шийдвэр ил тод бөгөөд ойлгомжтой байх хэрэгтэй.

Охин: Өнөөдөр ажил хийх идэвх өндөр байх боловч алдаа гарч хэрүүл маргаан үүсгэхээс болгоомжил. Ажилдаа дургүй байсан ч солих гэж бүү яар. Гэхдээ ажлыг зөвхөн мөнгө олох гэж ажилладаггүй гэдгийг санаж яваарай. Үнэн сэтгэлээс гарсан харилцаа илүү үр дүнтэй байна. Зөрчилд хүрэх бол зөв зүйлийг ч хийсний хэрэггүй. Бусдаас сонссон баталгаагүй мэдээлэлд бүү хуурт.

Жинлүүр: Өнөөдөр өөртөө шүүмжлэлтэй ханд. Харин бусад хүмүүст өгөөмөр хандахад буруудахгүй. Таны төлөвлөгөөнд байхгүй аар саар зүйлтэй аль болох зууралдахгүй байхыг хичээ. Шинэ мэдээ ирж төлөвлөгөө өөрчлөгдөнө. Танихгүй хүмүүсээс зөвлөгөө авах, материаллаг тусламж хүртэх зэргээс болгоомжил. 

Хилэнц: Урьдын таагүй үйл явдлуудаас ямар сургамж туршлага авснаа байнга сана. Туршлагаа зөв цагт ашиглан шургуу мөн шаардлагатай үед эр зориг гаргаж чадвал таны зүтгэл үр дүнд хүрнэ. Зарим үед өөрийнхөөрөө байж чаддаг бол амжилт ойрхон байна. Харин бодлогогүй шийдвэр, гоомой алхам нь урьдчилан таашгүй үр дагаварт хүргэнэ. 

Нум: Өнөөдөр од эрхэс таныг өөртөө итгэлтэй байвал бүгдийг даван туулахыг билэгдэж байна. Өөрийн амьдралыг илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой зүйл эхлүүл. Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй, гутранги байдлаа эрс өөрчил. Зарим зүйлд өөрийгөө буруутган сэтгэлээр унах байдлаа ор тас март. Буруутай ч байсан өөр зүйлд анхаарлаа хандуулж тайван инээмсэглэж сур. 

Матар: Өнөөдөр хэт яарсан, сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Эсвэл шалтгаангүйгээр уйтгарлаж, түгшүүрт автаж болзошгүй. Хайртай хосуудын амьдралд амар тайван байдал хэрэгтэй байна. Ирээдүйн амьдралд хэрэгтэй төлөвлөгөө зохио. Сүүлийн үед санаа зовоож байсан асуудлуудаа түр март. 

Хумх: Ирээдүйнхээ төлөө шаргуу ажиллана. Энэ өдөр таны гадаад төрхийн дур татам байдал нэмэгдсэнээр бусдыг өөртөө татна. Гэхдээ дотно харилцаа, романтик уулзалт таныг таагүй байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол таны амжилтыг баллаж мэдэх асуудлууд гарч ирнэ. 

Загас: Олон баяр ёслолд уригдах бололтой. Бусдад бэлэг сэлт худалдан авах шаардлага гарна. Энэ сарын зарлагадаа хатуу хяналт тавьж, мөнгөндөө хямгатай бай. Хөл үймээн, сэтгэл хөдлөлөөр дүүрэн боловч ажлын үр бүтээл багатай байна. Хол газар явах хүмүүс тайван орчинд бэлтгэл ажлаа сайн шалга. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21