Dark Light
Нийгэм | 2025-12-22

БИД ХОЁР ОЛОН НАСНЫ ЗӨРҮҮТЭЙ БОЛОХООР ЯГ Л ЭЭЖ, ОХИН ШИГ БАЙДАГ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
Саяхан нээлтээ хийсэн Траума олон ангит монголын уран сайхны киноны Мандахын дүрд тоглосон Э.Уянга болон тус кино зохиолыг бичсэн Э.Нинжин эгч дүүстэй ярилцлаа.
-2025 он та хоёрын хувьд ямар амжилттай жил болсон бэ?
Э. Уянга: 2025 он бол олон жил дэлгэцийн урлагаас холдчихсон байсан бол найзуудынхаа кинонд ажиллах завшаан тохиож, өөрийнхөө подкастыг үзэгч олондоо амжиж хүргэсэн  сайхан жил байлаа.  
Э. Нинжин: Хавар их сургуулиа ажилттай төгслөө. Төгсөх төгсөхдөө улаан дипломтой төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ олон ангит киноны зохиол дээр ажиллаж, арванэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийсэн.
-Саяхан нээсэн “Trauma” олон ангит киноныхоо талаар манай үзэгч олонтой хуваалцаач?
Э. Нинжин: “Trauma” кино бол насны хязгаартай кино. Зохиолыг нь бичиж байхдаа ээж аавдаа хэлэхээс санаа зовсон. Аав ээжийгээ асуухаар аль болох холдоод л байсан. Ээж минь киног минь үзчихээд залуу үе өөр болжээ гэж хэлсэн. 
Э. Уянга: Миний хувьд аль хэсэгт нь юу гарах вэ? гэдгийг нь мэдэж байсан болохоор эвгүй сцень гарах үед нь танхимаасаа гарч, орж аргалсан даа.
-Э. Нинжингийн хувьд эгчийнхээ юугаар бахархдаг вэ?
Би эгчийнхээ хайранд бөмбөрч өссөн хүн. Бид хоёр олон насны зөрүүтэй болохоор яг л ээж шиг, би хүүхэд шиг нь байдаг. Олон насны зөрүүтэй эгчтэй байгаадаа талархдаг. Нэг нэгэндээ түшигтэй байдаг даа. 
Э. Уянгын хувьд дүүгийнхээ юугаар бахархдаг вэ? 
Манай хоёр охиныг төрөхөөс нь л дүү маань ханьтай байсаар ирсэн. Хичээлээ тарж ирээд манай хоёр охиныг харж, халамжлаад л өсгөсөн. Үргэлж дэргэд минь хамт байсанд үргэлж баярлаж явдаг. 
-Э. Нинжингийн хувьд анхнаасаа найруулагч мэргэжлээр сурахаар төлөвлөж байсан уу?
Би арван жилдээ хими, биологи гэх хичээлдээ сайн хүүхэд байсан. Шүдний эмч мэргэжилтэй болъё гэж бодож байсан. Манай гэр бүлийнхэн үргэлж  кино, жүжиг ярьдаг хүмүүс байхад би тас хөндлөн мэргэжил сонгочихвол гээд бодохоор ерөөсөө ойнд буухгүй байсан. Миний хувьд ч хүсэл төрөхгүй болохоор тэр бодлоо хаясан. Ээждээ би эмчээр сурч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэр үед ээж маань их л санаа алдаж байсан. Хэд хоногийн дараа ээжтэйгээ зөвлөлдөөд СУИС-д орохоор болсон доо. 
-Э. Уянгын хувьд яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон бэ? 
Намайг жүжигчин болно гэхэд аав, ээж минь тухайн үед зөвшөөрөөгүй. Эмэгтэй хүний жүжигчний цаг хугацаа маш богинохон байдаг. Чиний гоо үзэсгэлэн байнга үргэлжлэхгүй гэж тодорхой бөгөөд хатуугаар хэлж байсан. Би хүүхэд байхдаа MNB-ийн хүүхдийн редакцад “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгчөөр байдаг байсан. Ээж намайг “Сэтгүүлч” бол гэж зөвлөж байсан. Тэгээд ЭЕШ өгдөг зунаа “Хэцүү анги” олон ангит кинонд тоглосон. Түүний дараагаар нь МУИС-ийн сэтгүүл зүй, утга зохиолын хос мэргэжлээр тэнцээд орсон. Сэтгүүлч, утга зохиолч мэргэжилтэй болж төгссөн. Одоо болтол намайг хүмүүс жүжигчин мэргэжилтэй гэж бодоод байдаг. Үгүй шүү. 
-Э.Нинжин багадаа ямар хүүхэд байсан бэ. Та хоёрын дунд болдог хөгтэй, хөгжөөнтэй зүйлүүд болдог байсан уу? 
Э.Уянга: Нинжин ерөөсөө нялцайхаа хүн биш. Тэврээд хэвтье гэхээр ерөөсөө биедээ хүргэдэггүй хүүхэд байсан. Том болсон ч хэвээрээ. Миний хувьд нялуун хүн л дээ. Нинжин намайг “Аниахан” гэж дууддаг. 
Э.Нинжин: Эгч минь мөн найз шиг минь байдаг байсан даа. Заримдаа эгчийгээ “Найз” гэж дуудаж инээлддэг. 
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Өдий зэрэгт хүргэсэн аав ээж хоёртоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу? 
Э. Уянга:  Дэндүү их хайртай. Бидэнд хийж өгсөн бүх зүйлийнх нь хариуд “Хайртай” гэх ганцхан үгийг хэлэхээр багадмаар санагддаг. Санааг нь зовоохгүй яг энэ эрчээрээ үргэлжлүүлж, сэтгэлийг нь амар амгалан өтлүүлнэ ээ гэж хэлмээр байна. 
Э.Нинжин: Ээждээ орой болгон “Сайхан амраарай” гэдэг үгийг хэлдэг. Өвөө маань өөд болсноос хойш аавтайгаа орой болгон утсаар ярьж байгаа. Хэн нэгэнд гай болохгүй амьдрах л ээж аавд минь хангалттай байдаг даа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21