Dark Light
Нийгэм | 2025-12-22

НИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025оны 12-р сарын 15-ны 08 цагаас 2025 оны 12-р сарын 22-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм:
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Увсын Малчин, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Бугант, Баянгол, Орхон, Зэлтэрт, Төв аймгийн Угтаалцайдамд 20.0-24.0 см, Увсын Баруунтуруун, Ховдын Үенч, Алтай, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Булганы Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Ерөө, Зүүнбүрэн, Хушаат, Дарханы Орхон, Хонгор, Төв аймгийн Цээл, Заамар, Баянчандмань, Дорнодын Халхголд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: 15-нд Увс нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 0.0-0.3 мм, 16-нд Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-0.4 мм, 17-нд Увс, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгийн баруун болон өмнөд, Ховдын өмнөд хэсгээр 0.0-5.0 мм, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-4.0 мм, 19-нд Дорнодын тал нутгаар 0.0-1.0 мм, 20-наас Улз, Халх голын сав газар, Дорнодын тал нутаг болон Нийслэл хот орчмоор 0.0-1.0 мм цас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхээр буюу 15-наас 18-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17…-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -4…-10 градус хүйтэн байсан бол 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байв.
 
Агаарын хамгийн бага температур: 15-наас 18-нд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -19...-24 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7…-12 градус, Алтайн өвөр говиор 0...-6 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байсан бол 19-нөөс хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгороор -32...-38 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -28...-32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -16...-20 градус, бусад нутгаар -20...-28 градус хүйтэн хоносон байна.
 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17-нд Алтайн уулархаг нутаг, Хангай нурууны өвөр бэлээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24-26 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-25 метр, 19-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 20-22 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор:
 
Хур тунадас: 18,19-нд 0.0-0.4 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй.
 
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.
 
Агаарын температур: 18, 19-нд шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, 20-ноос хүйтний эрч чангарч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байв. Бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -23…-28 градус, бусад хэсгээр -17…-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байсан.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22