Dark Light
Нийгэм | 2025-12-22

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Хур тунадас: 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 27-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20....-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 28-нд ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 27-нд өдөртөө хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -29...-34 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22