Dark Light
Нийгэм | 2025-12-22

“ХУРДАН” ЦЭГЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД 1,547,186 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭВ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Монгол Улсын 21 аймаг, 330 сум, хилийн 2 боомт, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан иргэдэд 1,547,185 төрийн үйлчилгээг үзүүллээ.
Үүнээс иргэдэд:
- 282,955 мэдээлэл, заавар, зөвлөгөөг хүргэснээр мэдээллийн хүртээмж нэмэгдлээ.
- 46,487 иргэн тоон гарын үсгээ авлаа.
 Иргэд Нийслэл Улаанбаатар хотод байрлаж үйл ажиллагаа явуулж буй 144 “ХУРДАН” цэг,
 орон нутагт байрлах 405 “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг операторын горимоор хүлээн авч байна.
Мөн Монгол Улсын 21 аймаг, 330 сум төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск төхөөрөмжтэй боллоо.
2025 онд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 926 “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан хүн, хуулийн этгээдэд хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй үйлчилж байна.
 2025 онд улсын хэмжээнд төдийгүй, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй нийт монголчуудад 926 “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан 1,208,379 төрийн үйлчилгээг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21