Dark Light
Нийгэм | 2025-12-22

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН 182 ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 153, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 15, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад 15 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 281.918 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 218.814 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 217.806 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1008 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1129, Танхайрах 221, Хүний биед халдах 307, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 240, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 215,661, бусад 1256 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 90 иргэнд 25.510.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 182 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн онцлог зөрчлөөс дурдвал:

Энэ оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахим орчинд “Төрийн ордонд танхайрч, бусад руу нулимсан“ гэх мэдээлэл нийтлэгдсэн. Иргэний гаргасан гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусад руу нулимсан иргэн О-ийн үйлдэлд энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 (Танхайрах) дугаар зүйлд зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

Энэ онд цагдаагийн байгууллагаас олон нийтийн гудамж талбай, орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгасан, амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэх зэрэг үйлдлээр танхайрсан 8788 иргэний үйлдлийг шалгаж, шийдвэрлэсэн. Энэ нь нийт бүртгэгдсэн зөрчлийн 3.2 хувийг эзэлж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21