Цагдаагийн байгууллагын ахмад ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэн байдал, гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлж байсан туршлага, тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх, шинэ залуу алба хаагчдад сурталчлах, алдаршуулах зорилгоор ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Л.Билгээ “Ардын цагдаагийн алдартнууд” уран бүтээлээ дээжээ өргөн барив.
Номын нээлт “Сүлд-Соён гэгээрүүлэх хэлтэс”-ийн байранд болж, нээлтэд цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо. Энэ үеэр зарим ахмад ажилтнуудад “Зууны алдартан” медаль гардуулан өглөө.
АДМИН







Нийгэм









