Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2025 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан 81 шатарчин, нийслэлээс 14 төрийн албан хаагч, нийт 95 шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн аваргаас шалгарсан 18 шатарчин ирэх сарын 10,11-ний өдрүүдэд Нийслэл хотод зохион байгуулагдах УИХ-ын даргын ивээл дор болох “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”–д оролцох оролцох юм. Ерөнхий шүүгчээр М.Гүнбаяр ажиллаж, шагналыг Нийслэлийн Шатрын холбооны ТУЗ-ын дарга Ц.Батсайхан гардуулав.
Эрэгтэй төрөлд:
- Тэргүүн байр – Б.ГАНТУЛГА (Баянзүрх)
- Дэд байр – И.ОТГОНБАТ (Баянгол)
- Гутгаар байр – Б.БАТ-ЭРДЭНЭ (Сүхбаатар)
Эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байр – Г.МАРАЛГУА (Баянзүрх)
- Дэд байр- Б.ЭНХДЭЛГЭР(Баянзүрх)
- Гутгаар байр – Т.НЯМЛХАГВА (Сонгинохайрхан )
Шагналт байранд:
- 4 дүгээр байр: Д.Батжаргал (Хан-Уул)
- 4 дүгээр байр:Т.Ариунзаяа (Хан-Уул)
- 5 дугаар байр: С.Мөнх-эрдэнэ (Нийслэл),
- 5 дугаар байр: Б.Номин (Нийслэл )
Тусгай байранд:
- 6 дугаар байр: Г.Үүрийнтуяа (Баянгол), Ш.Энхбат (Баянзүрх )
- 7 дугаар баяр: Ц.Давааням (Чингэлтэй)
- 8 дугаар байр: А.Ганбаяр (Багануур)
- 9 дүгээр байр: Д.Машбаяр (Чингэлтэй)
- 10 дугаар байр: А.Зоригтбаатар (Чингэлтэй)
- 11 дүгээр байр: С.Еркехулан (Налайх )
- 12 дугаар байр: Л.Идэрзана(Сүхбаатар)
АДМИН







Нийгэм









