5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
22-ноос 23-нд шилжих шөнө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах бөгөөд говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 12-р сарын 22-ны 20 цагаас 23-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6–11 м, шөнөдөө зарим газраар, өдөртөө говь, талын нутгаар 14–16 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31…-36°С,
-
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр -26…-31°С,
-
Говийн өмнөд хэсгээр -14…-19°С, бусад нутгаар -20…-25°С хүйтэн.
-
Өдөртөө баруун, хойд нутгаар -21…-26°С, төв, зүүн нутгийн ихэнхээр -16…-21°С, говийн баруун өмнөд хэсгээр -5…-10°С, бусад нутгаар -12…-17°С хүйтэн байна.
Нийслэл орчмын мэдээ
Улаанбаатар: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цастай. Өдөртөө үүл багасна. Салхи баруун хойноос 5–10 м/с. Шөнөдөө Яармаг–Сонгины орчим -29…-31°С, бусад хэсгээр -22…-24°С, өдөртөө -15…-17°С.
Багануур: Цасгүй. Шөнөдөө -29…-31°С, өдөртөө -19…-21°С.
Тэрэлж: Цасгүй. Шөнөдөө -28…-30°С, өдөртөө -16…-18°С.
12-р сарын 24–28-ны урьдчилсан төлөв
24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд зүүн нутгаар, 27-нд Алтайн уулархаг нутгаар 14–16 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38°С, өдөртөө -22…-27°С, төв, зүүн нутгийн уулархаг бүс болон голын хөндийгөөр шөнөдөө -28…-33°С, өдөртөө -16…-21°С, говийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20°С, өдөртөө -5…-10°С, бусад нутгаар шөнөдөө -21…-26°С, өдөртөө -11…-16°С хүйтэн байна.
Анхааруулга: Цасан шуурга, хүчтэй салхитай өдрүүдэд зам тээврийн осол, мал сүрэгт хорогдол үүсэх эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлийг тооцож, бэлтгэлээ хангахыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









